Мэдээ мэдээлэл
Монгол – Солонгосын хамтарсан сувилахуйн сургалт болж өндөрлөв.
2019 оны 6-р сарын 29 өдөр “Бөөр орлуулах эмчилгээний хүндрэлийн үеийн сувилахуй” сэдэвт Монгол-Солонгосын бөөрний сувилагч нарын хамтарсан 7 дугаар уулзалт семинарыг Солонгос улсын Рафаель Интернэйшнл ТТБ-ийн байгууллагатай хамтран зохион байгууллаа.
Дээрхи сургалтын зорилго нь Бөөрний төрөлжсөн нарийн мэргэжлийн бүх шатлалын Гемодиализийн сувилагч нар нотолгоонд суурилсан Гемодиализийн тусламжийн шинэ мэдээллийг хүргэх, дадлагын ажлаар баталгаажуулсан сургалтыг хамтран зохион байгуулсан. Энэхүү сургалтанд 9 дүүрэг, 21 аймгийн 150 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж мэдлэг ур чадвараа дээшлүүлсэн үр өгөөжтэй сургалт болсон.
Япон мэргэжилтнүүд, клиникийн инженерүүд техникч, сувилагч нарт ажлын байранд фистул судас хатгах, диализийн эмчлүүлэгчдийн хийх дасгал хөдөлгөөн онол , аппарат тоног төхөөрөмжийн ажиллагаа, ус уусмалын шинжилгээ хэрхэн авах зэрэг дадлагын сургалтууд зохион байгуулсан.
APD шөнийн диализийн машин дээр инженер бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдав.
Инженер бэлтгэх сургалтаар
БНХАУ-ын Fuzhou
Dongze
Medical Device Co., Ltd - ийн ерөнхий инженер Dong
Da Wei/Roger нь 2019.10.14-17
хооронд
УНТЭ дээр PDGO-APD
автомат
хэвлийн диализийн машин дээр инженер бэлтгэх практик сургалтыг зохион
байгуулсан.
Практик сургалтан дээр инженер, сувилагч нар аппаран дээр өөрсдөө дадлага хийж сургалтыг илүү үр бүтээлтэй өнгөрүүлсэн. Мөн сургалтын сүүлийн өдөр бүх APD машиныг хэрэглэж буй эмчлүүлэгч нарт хэрхэн машинаа зөв бөгөөд үр ашигтай ашиглах, юун дээр анхаарах талаар зөвөлгөө сургалтыг эмчлүүлэгч болон ар гэрийнхэнд нь зохион байгуулсан.
To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.