True

Биднийг дагах     

       Мэдээллийн ажилтантай холбогдох утас: 70148889

Ковид 19 шүлсээр оношлогч /Antigen Rapid Test/

Өдөр
Цаг
Mins
Secs
1

16,000.00 ₮ 16,000.00 ₮ 16000.0 MNT

16,000.00 ₮

    Энэ зохимж байхгүй байна.

     сагсанд нэмэх  шууд авах

                Хэрэглэх заавар 
    1.        Амаа цэвэр усаар сайтар зайлсны дараа хуурай болтол амаа арчиж шүлсээ зориулалтын цаасан уутанд 3-4 удаа хаяна.
    2.        Шүлсийг пипетка буюу соруулаар заасан зурвас хүртэл соруулж аваад зориулалтын уусмалд хийж сайтар таглаж сэгсэрнэ.
    3.        Тестийн кассетыг бэлдэж уусмалыг 2-3 дусал буюу шингэнийг кассет дүүртэл дусаана.
    4.        10-15 минут хүлээгээд хариугаа харна.


                     Үр дүнгийн тайлбар


    Хоёр зураас гарвал Эерэг (+). Нэг өнгөт зураас нь C хэсэгт, нөгөө зураас нь T хэсэгт байх ёстой.
    Нэг зураас гарвал Сөрөг (-). Хяналтын шугамын хэсэгт (C) өнгөт зураас харагдана. T-шугамын хэсэгт зураас харагдахгүй байна.

                   Тэмдэглээрэй: Туршилтын шугамын зураасны өнгө нь дээжийн SARS-CoV-2-ийн концентрацаас хамаарч өөр өөр байж болно. Ихэвчлэн улаан хүрэн байна.
                   Тодорхойгүй:
     Хяналтын шугам дээр ямар ч зураас харагдахгүй. Түүврийн хэмжээ хангалтгүй эсвэл процедурын зохисгүй арга техник нь алдааны шалтгаан байж болно. Алхмуудыг давтаж, шинэ иж бүрдлээр туршилтыг давтах хэрэгтэй.

                  Хадгалалт
     
    Бүх хэрэгслийг битүүмжилсэн уутанд хийж, гэрлээс хамгаалж, 2 ° C-аас 30 ° C температурт хадгалсан тохиолдолд туршилт 12 сарын хугацаанд хүчинтэй байна.
     
                  Нэмэлт мэдээлэл
     
    1.        Уг тестийн мэдрэг чанар нь 96%, өвөрмөц чанар нь 100%.
    2.        Шинж тэмдэг илрэх буюу халдвар аваад 2-3 хоногт тестийн мэдрэг чанар хамгийн өндөр байна.
    3.        Идэвхтэй халдвар тараагч буюу эхний 10 хүртэл хоногт вирусийг илрүүлнэ, түүнээс хойш эдгэсэн болон вирус амьсгалын замын доод хэсэгт орсны дараа илрэхгүй.
    4.        Уг тест нь 100 тохиолдолд 2-6 удаа алдах магадлалтай ба дэлхийд 100% баталгаатай тест одоогоор гараагүй болно.
    5.        Өвөрмөц чанар 100% буюу SARS-COV-2-оос өөр төрөл зүйлийн вирусийн халдварыг оношлохгүй.
    6.        Ямар нэгэн эмийн бэлдмэлийн нөлөөгөөр хуурамч эерэг, хуурамч сөрөг хариу гарахгүй.
    7.        Түргэн оношлуураар сөрөг гараад PCR-аар эерэг гарвал та халдвар аваад 7-оос дээш хоносон гэсэн үг бөгөөд PCR нь халдвар авснаас 3-6 долоо хоног хүртэл эерэг гардаг.
    8.        2-3хоногийн өмнө түргэвчилсэн тестээр сөрөг гараад 3 хоногийн дараа PCR-аар эерэг гарсан буюу халдварын эхэн үед явж байгааг илтгэх бөгөөд 3 хоногийн турш хаанаас ч халдвар авсан байж магадгүй юм.
    9.        Энэхүү түргэвчилсэн оношлуур нь чанарын тест юм. Шүлсний дусалд тархсан вирусийн гадаргуугийн уураг байгаа эсэхийг тодорхойлно.
    10.     Вакцин хийлгэсэн хүн эерэг гарахыг үгүйсгэхгүй тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй    

     

    Сүүлд үзсэн бүтээгдэхүүн

    To install this Web App in your iPhone/iPad press and then Add to Home Screen.